Өмхий, угаар хоёроо ялах уу

924

НИТХ-ын дарга Д.Баттулга нvvрс боловсруулах, утаагvй тvлш vйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн төлөөллийг өчигдөр хvлээн авч уулзсан. Тус компани "Нvvрс боловсруулах, утаагvй шахмал тvлш vйлдвэрлэх vйлдвэр”-ийн төслийг хэрэгжvvлэх гэж байгаа бөгөөд уг тvлшийг нийслэлд борлуулахад хамтран ажиллахыг Д.Баттулга даргаас хvссэн байна. Хариуд нь эрхэм дарга "утаагvй тvлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, бодит ажил болж чадвал тvлшийг борлуулахад дэмжлэг vзvvлж, тvлш борлуулах цэг байгуулж дэмжиж ажиллана” гэсэн юм байх.

Хэдийгээр энэ нь утааны асуудалгvй, цэвэр агаартай хот болох мэт сайхан сонсогдож буй ч цаад утгаараа vе, vеийн хотын удирдлагуудын "мөнгө угаах” арга хэрэгсэл болсон учраас иргэдэд vр дvнгээ өгөхгvй гэдэг нь тодорхой. Ер нь ч цаашдаа нийслэлийн өмхий vнэр, утааны угаар хоёрыг ялан дийлэх хvсэлтэй гэхээсээ илvv бэлтэй, иргэний зоригтой аавын хvv гарч ирдэггvй л юм бол ямар тэнэг нөхөр "мөнгөний машинаа” эвдэж, хотыг цэвэр агаартай болгох вэ дээ. Тиймээс л НИТХ-ын даргын "утаагvй тvлш нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна” гэдэг vг нь ажлынх нь эхлэл, зорилгыг тодорхойлоод өгөх шиг л боллоо.

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>