50 жил тархигүй амьдарсан франц эр

2007 онд 44 настай Матье хөл өвдөөд байна хэмээн эмчид хандахад ямра нэгэн эмгэг мэдэгдэхгүй бөолохоор эмч нар түүнийг бүрэн шинжилгээ хийлгээд иргэжээ. Түүний тархины рентген зургийг харсан эмч нар ёстой шокод орсон байна. Юу гэвэл тэрээр зураг дээр бараг мэдэгдэхгүй маш жижигхэн тархитай байсан гэнэ.

Удаа дараагийн шинжилгээгээр франц эрийн нуруу нугасны шингэн нь тэр өчүүхэн тархийг нь тэжээж, цусан хангамж нь хэвийн байж. Хүүхэд байхдаа тэрээр гидроцефалигаар өвчилж байжээ. Тухайн үед нь эмчлүүлж энэ нь ч үр дүнтэй болсон болохоор дахиад эмнэлэгт хандсангүй мартаж орхиж.

Эмч нарын хувьд энэ бүх жилүүдэд тэрээр яаж амьдарч байв, яагаад тархи мэдрэл, сэтгэцийн хувьд хэвийн байж чадаж байна гэсэн асуултдаа хариу нэхэж байгаа ч нууцыг нь тайлж чадаагүй гэнэ.
Тэр олон жилийн өмнө гэрлэж хоёр хүүхэдтэй болон, бусдаас, төрөл трөөгсдөөсөө ялгагадх юмгүй сайхан амьдраад байдаг.