Хотын дарга Э.Бат-Үүл Пхеньянд айлчилна

996

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын Ардын хорооны дарга Чи Хий Римийн урилгаар энэ сарын 19-24-ний өдрүүдэд тус хотод айлчлахаар төлөвлөжээ.

Өнгөрсөн онд болсон "Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум”-д оролцохоор ирсэн Пхеньян хотын дарга Ча Хи Рим болон албаны төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж байсан юм.

Улаанбаатар Пхеньян хотууд 2003 онд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсон билээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>