СУИС-ийг “Алтан гадас” одонгоор шагналаа

981

Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийн 25, Дүрслэх урлагийн сургуулийн 70, Соёлын сургуулийн 50, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн 40 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ, "Монгол Эрдэнэ” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд боллоо. Олон баяр давхацсан тус сургуулийнхны баяр дээр баяр нэмж, тэдний  гавъяаг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус сургуулийг "Алтан гадас” одонгоор шагнаж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулж, туганд нь зүүж өглөө.

Өнгөрсөн хугацаанд СУИС-иас олон алдартан, зүтгэлтнүүд төрөн гарсан бөгөөд Соёл урлагийн хөгжлийг дэлхийн жишигт хүргэхэд өндөр үүрэг гүйцэтгэж,  хувь нэмрээ оруулж байгааг нь үнэлж төрийн дээд одонгоор шагнажээ.

Г.Цогт

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>