УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана

976

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ 7 хоногт байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэнэ.

УИХ дахь АН-ын бүлэг "А" танхимд, МАН-ын бүлэг "Б" танхимд, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг "В" танхимд тус тус хуралдах бол Бие даагчдын зөвлөл уламжлал ёсоор "Г" танхимд 11.00 цагт мэдээлэл хийх юм.

Энэ долоо хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг олны анхаарлын төвд буй хэд хэдэн хууль, тогтоолын төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх аж.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>