87 настай эмээ нацистуудыг зөвтгөөд шоронд орлоо
Германы
Гамбург хотын шүүх 87 настай неонацист эмээг орон нутгийн радио,
телевизээр нацистын бөөнөөр хорих лагериудын талаар ярьсны нь төлөө
шоронд 10 сар хорих ялаар шийтгэсэн байна. Германы хуулиар бол "Национал-социализмын үзэл санааг сурталчлах, олон нийтэд илээр түгээх” нь гэмт хэрэг хэмээн үзэж тав хүртэл жилийн ял оноодог байна.



