Бан Ги Мүн Хойд Солонгост айлчилж байна

831

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Хойд Солонгост айл­чилж байна. Айлч­лалын гол зорилго нь цөмийн туршилт, пуужинтай танилцах гэдгийг албаныхан өгүүлж буй.

"Хэрэв энэ удаагийн айлчлал амжилттай болбол тэрээр дараа нь Өмнөд Солонгост айлчилна” хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Түүгээр ч зогсохгүй түүнийг айлчлалаа амжилттай үргэлжлүүлэх юм бол хоёр Солонгосын хувьд түүхэн гүүр болсон айлчлал болох нь мэдээж гэх мэтээр бичих болов.

Магадгүй Бан Ги Мүн НҮБ-аас авсан хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргаж ч болох талтай. Хэрэв хоригийг цуцлах юм бол НҮБ-аас жил бүр олгодог цагаан будаа тэжээлийн хүмүүнлэгийн тусламжаа эргүүлэн олгож эхэлнэ. Ямартай ч түүний айлчлалыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гол анхааралдаа аваад байна.

Эх сурвалж: www.assa.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>