Си Зиньпиний айлчлалын үеэр жагсана гэв
Хэдхэн хоногийн дараа бидний мөнхийн хөршүүд болох хоёр их гүрний Төрийн тэргүүнүүд манай улсад айлчлах гэж байна. Харин энэхүү айлчлал нь улс орны эдийн засгийн таагүй байгаа үед тохиож байгаагаараа ихээхэн онцлог бөгөөд олон улсын анхаарлын төвд ороод буй.
Тэгвэл энэ үед хэсэг зуур чимээгүй байсан Иргэний хөдөлгөөнүүд амь орж, Ерөнхий сайд болоод Засгийн газрыг Иргэний хөдөлгөөнүүдтэй уулзахыг шаардаж, эс бөгөөс Төрийн айлчлалын үеэр жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ мэдэгдэв.