|
Видео

Шинэ мэдээ

Билгийн тооллын 7, Булаагч одтой, шар нохой өдөр

2015.11.18 / БИЛГИЙН ТООЛЛЫН 7

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын

Зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Наран ургах, шингэх: 08.23-17.29

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 11 сарын 18, Буд гараг. Билгийн тооллын 7, Булаагч одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.