Өмнөговийнхон “Тавантолгой”- ХК-ийн удирдлагуудыг “нүүрс тараах” challenge- д дуудлаа
ШӨХТГ-ын дарга асан О.Магнай ирэх сонгуулийн бэлтгэлээ базааж, "Дэм дэмэндээ" аяны хүрээнд иргэдэд нүүрс тарааж байгаа.
Түүний тарааж буй нүүрснээс "хувь хишиг" хүртэхээр улайрсан иргэдийн зарим нь булаацалдаж зодолдож буй бичлэг цахим ертөнцөд тараад байгаа.
Уг бичлэгт ачааны машины тэвшин дээр гаран нүүрс шидэж байгаа залуучууд хоорондоо зодолдож, үймээн дэгдэж байгаа талаар гарсан нь олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр О. Магнай тус бичлэгтээ тайлбар хийсэн бөгөөд залуус зохион байгуулалттайгаар үймээн үүсгэсэн.
Энэ бичлэг нэг талаас улс төрийн намын талцлаар иргэдийг турхиран үймүүлж байгаа бидний байж байгаа царайг харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна, цаашид тараахаар төлвөлсөн нүүрсээ тарааж дуусгах бөгөөд энэ мэт үймээн гаргахгүйн тулд дүүргийн цагдаагийн хэсэгтэй нягт хамтран ажиллах болно" хэмээн тайлбар хийсэн.
Тэгвэл О. Магнайгийн "Дэм дэмэндээ" аяны хүрээнд иргэдэд нүүрс тараах аяныг Өмнөговийнхон үргэлжлүүлэн зарлалаа. Тэрбээр "Тавантолгой”- ХХК-ийн удирдлагуудыг "нүүрс тараах” challenge- д нэгдэхийг уриалан дуудаж буйгаа цахим ертөнцөд нийтлэжээ.
Ord.mn