Хүндийн өргөлтийн ДАШТ-д оролцох Монголын баг өнөөдөр АНУ-ыг зорино

1099

Хүндийн өргөлтийн ДАШТ АНУ-ын Хьюстонд энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно. Манай улсаас 18 хүний бүрэлдэхүүнтэй баг маргааш АНУ-ыг зорих юм.

Энэ удаагийн тэмцээн нь "Рио-2016” зуны олимпийн XXXI наадмын эрх олгох юм. Монголын багийн бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдээс ОУХМ М.Анхцэцэг, О.Баярцэцэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Мөнхдөл, спортын мастер М.Гантулга тэргүүтэй 15 тамирчин багтжээ.

Харин Бразилийг зорих олимпийн эрхийн дараагийн өрсөлдөөн 2016 оны 4-р сар Узбекистанд болно. Үүнээс эхний 8 байрт шалгарсан тамирчин олимпийн эрхээ авна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>