Цахимаар газар өмчлүүлэх бүртгэл өнөөдөр 11:00 цагт эхэлнэ

847

Цахимаар газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн нэмэлт бүртгэл өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Одоогоор хэдэн иргэнд газар өмчлүүлэх, хэдий хугацаанд цахим бүртгэл явуулах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас албан ёсоор танилцуулах аж.

Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж өнгөрөгч наймдугаар сард болсон. Дөрөвдүгээр ээлжид Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлсэн.

Тэгвэл эдгээр газрыг өмчлөхөөр сонгогдсон ч өдийг хүртэл баталгаажуулж аваагүй байсан иргэдийн бүртгэлийг хүчингүй болгож байгаа юм. Тиймээс тус газруудад дахин цахимаар өмчлүүлэхээр болсон юм.

Т.Болормаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>