|
Видео

Шинэ мэдээ

Холливудын од Мэтт Дэмон Монголд иржээ


Холливудын од Matt Damon-ийг Монголд ирсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд өчигдөр үдэш шуугиан тарилаа.

Монгол залуутай "Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр авахуулсан зураг нь инстаграм болон фэйсбүүк, твиттерээр тарсан бөгөөд алдартай жүжигчин залууг Бээжин явах замдаа ийнхүү манай улсад түр буудалласан гэх мэдээлэл байна. Түүнийг Блю Скай тауэрт буудалласан тухай ч бичицгээж байлаа.

 

Мэтт 1970 онд АНУ-ын Массачусетс мужийн Кембриж хотод төрсөн. Өдгөө эхнэр дөрвөн хүүхэдтэй аж. Тэрбээр кино карьераа 1988 онд эхэлснээсээ хойш 200 гаруй кинонд тоглосон ба тэдгээрийн дунд бидний шимтэн үзэх дуртай "Цэрэг Райныг аварсан нь”, "Мэргэн буудагч”, "Ялагдашгүй” зэрэг олон алдартай кино бий. Matt Damon хамгийн сүүлд "Ангараг гарагийн хүн” хэмээх киноны гол дүрийг бүтээсэн билээ.

 

М.Дэлгэр


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.