УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүхийг ажлаас нь чөлөөлжээ Онцлох мэдээ, Хүмүүс 16-08-2014, 09:29 1578 Хуваалцах Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Харин түүний оронд ЦЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа С.Баатаржавыг томилоод байгаа юм. Тэгвэл С.Баатаржав өчигдөр ажлаа авсан даруйдаа УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүхийг ажлаас нь чөлөөлсөн байна. Чухам ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм байна. Харин хурандаа Ц.Батсүхийн орны хүнийг одоогоор томилоогүй байгаа баттай эх сурвалж мэдээлж байна. Мөн хэд хэдэн цагдаагийн өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх талаар яригдаж байна. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 1578 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 15-08-2014, 11:47 МХЕГ-ын дарга Д.Батмөнх 19 байцаагчаа ажлаас нь халжээ… 15-08-2014, 10:47 Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр “Алтангадас” “МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо… 14-08-2014, 19:13 Б.Билэгтийг ЦЕГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Баатаржавыг түр орлон гүйцэтгэгчээр томилов… 11-08-2014, 12:12 Ерөнхий сайдаас болж ажлаас халагдсан шоронгийн дарга шүүхэд хандана… 9-08-2014, 13:06 Айдастай байгаа ерөнхий сайд тусгай албадын “тулааныг шүүнэ”… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.