“Лалын улс”-ынхан Цагаан ордныг дэлбэлнэ гэж сүрдүүлж байна

Алан хядагч "Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн АНУ-д халдана, Цагаан ордныг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн дүрс бичлэг илгээж байна хэмээн гадаадын хэвлэлүүд мэдээллээ. Дүрс бичлэг дээр автомат буу барьсан сахалтай эр ингэж заналхийлсэн байна.

Арваннэгдүгээр сарын 13-нд францын нийслэл Парист цуврал халдлага болж 129 хүн амь үрэгдэж 350 хүн шархадсан юм. Хэсэг хүн зоогийн газарт гал нээсэн бол Герман, Францын багуудын нөхөрсөг тэмцээнд болж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гурван ч удаа дэлбэрэлт болсон юм. Мөн "Батаклан” театрт болж байсан рок концертын үеэр гал нээж хүмүүсийг барьцаалсан юм.