Төрсөн эхийгээ 32 удаа хутгалж амийг нь хохироожээ
Энэ сарын эхээр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 54 настай эхийгээ 20 гаруй настай эмэгтэй Б нь 32 удаа хутгалж, амийг нь хохироосон аймшигт хэрэг гарчээ.
Энэ хэрэгт тус дүүргийн 16 дугаар хорооны Сургуулийн гудамжинд гарсан бөгөөд шалтгаан нь ердөө гэр бүлийн маргаан гэнэ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээдийг цагдан хорьсон байгаа аж.