Вашингтонд цөмийн дэлбэлэлт хийх гэж байжээ
Тухайн үед Америкийн эрх баригчид болзошгүй аюулаас ихэд болгоомжлон АНУ-ын радиоэлектрон цогцолборын удирдлагыг авахыг британичуудаас хүсч байсан гэнэ.
Тусгай албадын мэдээлж буйгаар, цөмийн цэнэг Вашингтон дахь үйлдлийн системд нөлөөлөн, ноцтой хор хохирол учруулж болзошгүй байсан аж. Ялангуяа Вашингтоноос 32 км зайд орших, Мэриленд муж дахь Америкийн үндэсний аюулгүй байдлын төв байрыг устгах талаар яригдаж байсан бололтой. Энэ нь 2001 оны халдлагатай ч холбоотой байж болохоор байсан гэнэ.
Тэр үед Америкийн тагнуулынхан орон даяар цөмийн цэнэгүүд эрж хайж байсан бөгөөд АНУ-ын Эрчим хүчний яамны мэргэжилтнүүдийн баг тусгай багаж төхөөрөмжтэй ажиллаж байсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN



