Хотын төвд зам нуржээ

500

Хотын төвд зам нуржээ

 

Японы Фүкүока хотын баруун өмнөд хэсэгт орших төмөр замын буудлын хажууханд автомашины зам нурж, маш том нүх үүсчээ. Өнөө өглөө үүрийн таван цагийн үед зам нурсан бөгөөд үдээс өмнө гэхэд 20 метрийн өргөнтэй нүх усаар дүүрч эхэлжээ.

Ийнхүү зам нурснаар хажуугийн барилгууд ч нурах эрсдэлд орж, цахилгаан, хийн нийлүүлэлт тасарсан байна.

Хотын захиргааны мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар энэ замын ойролцоо газар доор метроны шугам барьж байсан нь нурахад хүргэсэн бололтой. Гэнэт л их чимээ гарч, цахилгаангүй болсон хэмээн ойр хавийн гэрчүүд ярьжээ. Харин энэ ослын улмаас бэртэж гэмтсэн хүн азаар гараагүй байна. Зам нурсны улмаас ойр хавийн барилгууд руу хүмүүс орохыг хориглоод байгаа аж.

Эх сурвалж: Guardian

Б.Энх

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>