Стокхольмд их хэмжээний цас оржээ

484

Стокхольмд их хэмжээний цас оржээ

 

Шведийн нийслэл Стокхольмд их хэмжээний цас оржээ. Өнөөдөр орсон энэ цасыг иргэд "эртэдсэн их хэмжээний цас” хэмээн нэрлэж байна. Учир нь энэ цас 1905 оноос хойших 111 жилийн түүхэн дэх хамгийн эрт орсон их цас аж.

Цас их орсонтой холбоотойгоор Стокхольмийн нийтийн тээвэр, автобусны үйлчилгээ бараг бүрэн зогсолт хийгээд байна. Хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадаагүй тохиолдол их гарчээ. Хурдны зам дээрх халтиргаа гулгаанаас болж түгжрэл үүссэн байна.

Мөн олон нислэг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хойшилж, цуцлагдах хэмжээнд хүрчээ. Цасны зузаан одоогоор 40-50 см болсон байна. Энэ нь ч мөн "рекорд” тогтоох хэмжээнд хүрсэн аж.   

Д.Нарантуяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>