Фидель Кастрод эмгэнэл илэрхийлэх үндэсний гашуудал зарлалаа

577

 Фидель Кастрод эмгэнэл илэрхийлэх үндэсний гашуудал зарлалаа

11-р сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэл Гавана хотноо Хосе Мартийн дурсгалын ордонд Фидель Кастрод эмгэнэл илэрхийлэх бөгөөд 29-ний орой 7 цагт нийслэл хотноо олон нийт Раул Кастрод хүндэтгэл үзүүлнэ" гэж Кубийн засгийн газраас мэдээлснийг Кубийн коммунист намын албан ёсны "Гранма" сонинд онцлон нийтэлжээ.

Тус ажиллагааны дараа Кастрогийн чандрыг 1959 онд Кубын хувьсгалын ялалтын зам дагуу цацах бөгөөд 12-р сарын 3-нд Сан-Диего хотод хүрнэ. Тухайн үед Сан-Диегод олон нийтийн жагсаал болно. 4-ны өдөр Кастрогийн чандрыг Санта Ифигениа оршуулгын газар оршуулна.

Энд Кубийн үндэстний баатар Хосе Мартиг оршуулсан юм. 11-р сарын 26-ны өдрийн өглөөний 6 цагаас 12-р сарын 4-ний өдрийг хүртэлх хугацааг үндэсний гашуудлын өдөр хэмээн зарласан учир энэ хугацаанд урлаг соёлын бүхий л арга хэмжээг зогсоож, төрийн далбаагаа хагас бөхийлгөнө гэж Кубийн төрийн зөвлөлийн гишүүн мэдэгдлээ.

Кастро 25-ны орой 22 цаг 29 минутад 90 насандаа таалал төгссөн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>