Н.Алтанхуягийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хамаатнууддаа их хэмжээний төсвийн мөнгө олгосон хэргээр шалгаж байна
Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг шалгах болсон шалтгаан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хамаатнууддаа их хэмжээний төсвийн мөнгө олгосон хэргээр шалгаж байгаа гэж баттай эх сурвалж мэдээллээ.
Бидний олж мэдсэнээр Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа ХОМ-тээ мэдүүлээгүй нуун дарагдуулсанаас болж шалгагдаж байгаа гэнэ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчсөн үйлдэл болж шалгагдахад хүрчээ.
Мөн түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон хэргээр шалгаж байгаа аж.
Б.Чимэг
ХОМ-тээ мэдүүлээгүй нуун дарагдуулсан байшин нь




