Трамп эв нэгдэлтэй байхыг уриаллаа

545

Трамп эв нэгдэлтэй байхыг уриаллаа

 

Доналд Трамп тангараг өргөхийн өмнөх орой буюу өчигдөр болсон цуглаан дээр үг хэлж Америкийг нэгтгэхээ амлалаа.

Вашингтоны Линкольн Мемориал хөшөөний өмнө ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрээр өөрчлөлт авчрахаа амласан төдийгүй Америкийг дахин аугаа болгоцгооё хэмээн уриалсан юм.

Хоёр цаг үргэлжилсэн уг арга хэмжээний үеэр Трампын гэр бүлийнхнээс гадна жүжигчин Жон Войт, Сөүл Мэн, дуучин Сэм Мүүр нар оролцсон байна.  

Өмнө нь Ноён Трамп Виржиниа дахь үндэсний оршуулгын газар цэцэг өргөжээ.

Энэхүү баяр олон нийтэд нээлттэй болсон бөгөөд Тоби Кэйт, Лий Грийнвүүд нарын одод тоглолтоо сонирхуулсан юм.

Төгсгөлд нь ноён Трамп "Бид улс орноо нэгтгэх гэж байна. Бид америк хүн бүрийн оролцоотойгоор улсаа аугаа болгох замд ирээд байна. Хүн бүр, үүнд дотоодын хотууд ч хамаатай.

Би сонгуулийн кампанит ажилдаа амжилт гаргасандаа олон удаа эргэлзэж байсан. Сонгуулийн кампанит ажлын үеэр иргэд мартагдаад байсан л байх. Одоо та нар мартагдахыг хүсэхгүй байгаа биз дээ.

Ажлын байруудыг буцаан олгож, хил хязгаар цэргийн хүчийг нэмэгдүүлэх, олон жилийн турш хийж байгаагүй олон ажлыг хийх цаг мөчид бид ирээд байна. Бид өөрчлөгдөх болно гэдгийг амлаж байна" хэмээн хэллээ. 

Харин тэргүүн хатагтайн суудалд залрах Меланиа "Маргааш бид ажлаа эхлэх гэж байна” хэмээн товчхон үг хэлэв.

Трамп хурсан олонд "Бидэнд ухаалаг хүмүүс их бий. Энд оюуны өндөр чадавхтай хүмүүс энд цурларсан ч байж болох юм гээд Нью Йоркийн нислэгийн NFL компанийн эзэмшигч Вүүди Жонсоныг Британийн элчин сайдаар илгээх тухай цухас дурдав.

Трамп эв нэгдлийн төлөө гэж уриалсан боловч тэрбумтан хөрөнгө оруулагч Жорж Сорос түүний эсрэг дайралт хийж эхлээд байгаа.

Давосын эдийн засгийн чуулган дээр Трампыг луйварчин, луйварчнаас дарангуйлагч болох гэж байна хэмээн хэлсэн юм.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>