БНХАУ-д 5 давхар байшингийн гурван хэсэг нуржээ

671

БНХАУ-д 5 давхар байшингийн гурван хэсэг нуржээ

 

БНХАУ-ын Жэжян мужид таван давхар орон сууцны барилгын гурван хэсэг нуран, нурангин дор хүмүүс өнөөдөр ч байсаар байгаа гэнэ. Вэнчжоу хотын дэвсгэр нутаг Вэнчен дүүрэгт осол орон нутгийн цагаар өглөөний 08:05 үед гарсан байна.

Хэргийн газарт найман гал сөнөөх ангийн 100 аврагч ажиллажээ. Хог хаягдал дор зургаан хүн дарагдсан байна. Аврагчид болон гал сөнөөгчид эрэн хайх, аврах үйл ажиллагааг явуулсаар байгаа аж.

Нас барсан болон гэмтсэн тухай мэдээлэл хараахан гараагүй байна. Барилгын нурсан шалтгааныг мэдээлээгүй байна.

М.Баяр

GEREG.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>