Ерөнхийлөгч Пак Гын Хег намаас нь албадан гаргахаар хэлэлцжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн авилгалын хэрэгт холбогдоод байгаа билээ. Ерөнхийлөгч Пак Гын Хе нь улс төрийн Сенүри намд харъяалагддаг.
Түүний нам өнгөрсөн жил болсон Их Хурлын сонгуульд гишүүний 300-н суудлаас 122-ыг нь авсан бол өрсөлдөгч нам нь 123 суудал авсан юм.
Ерөнхийлөгч Пак Гын Хе авилгалын хэрэгт холбогдсоноос хойш гурван сар өнгөрсөн ба энэ хугацаанд Сенүри намаас 31-н гишүүн гарч, улмаар шинэ нам байгуулжээ.
Тэгвэл намдаа үлдсэн гишүүд өчигдөр Ерөнхийлөгч Пак Гын Хе-г намаас нь албадан гаргахаар хэлэлцсэн байна.



