Хятадын арми Афганнистанд нэвтэрчээ

632

Хятадын арми Афганнистанд нэвтэрчээ

 

АНУ-ын "Military Times” гэх Пентагоны мэдээллийн бүтцийн хэвлэлд Хятадын арми Афганистанд нэвтрэн хуурай замын цэргийн ажиллагаанд нь оролцож эхэлсэн тухай Америкийн цэргийн яамны мэдэгдлийг хэвлэсэн байна. Америкийн цэргийнхний мэдээнд итгэх юм бол Хятадын Ардын чөлөөлөх армийн  цэргийнхэн Афганы армийн хамт Афганистаны хойд нутаг дахь хууль бус бүлэглэлүүдийн эсрэг  байлдааны ажиллагаанд оролцож байгаа гэнэ. Хэвлэлд өгүүлснээр цэргийн ажиллагаа нь хоёр орны хилийн заагийн 60 км-ын  хэсэгт хийгдэж байгаа ажээ.

Уйгарын зэвсэгт бүлэглэлийнхэн "Исламын улс” бүлгийн дайчидтай нэгдэхээр энэхүү уулын районыг  ашиглаж байгаа гэсэн мэдээлэл нэлээд гарсан.

Хятадын цэрэг Афганистанд орлоо

"Military Times” хэвлэлийн сэтгүүлчид энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүссэн ч цэргийнхэн тодорхой мэдээлэл байхгүй гэж хариулсан байна. Цэргийн төлөөлөгч Хятадын цэргийнхэн тэнд байгааг бид мэднэ гэснээс өөр үг хэлээгүй ажээ. Сүлжээнд Хятадын Dongfeng Mengshi EQ 2050F хуягт машины зургийг тавин түүнийг Афганистанд авсан зураг гэж тайлбарлажээ. Энэ зураг л Хятадын арми Афганд байгааг гэрчлэх ганц баримт болж байгаа юм.

Нэн шинэ түүхэнд Хятадын арми  гараадын нутаг дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа анхны тохиолдол гэж "Military Times” онцолжээ. Хятад ба Афганистаны засаг захиргаа нь энэ талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>