Ялгаатай цалин тогтоодоггүй анхны улс болно

547

Ялгаатай цалин тогтоодоггүй анхны улс болно

 

Байгууллагууд нь хүйс, нас, шашин шүтлэг, гарал угсаа зэргээр нь ялгаварлаж ажиллагсаддаа ялгаатай цалин олгодоггүй дэлхийн анхны улс Исланд болох аж.

 

Учир нь Исландын засгийн газар "Тэгш Цалин Хангамжийн Стандарт" баталснаар 25-аас дээш ажилтантай байгууллагууд ижил түвшний ажлын байранд ажиллаж байгаа ажилтнууддаа ижил цалин олгох үүрэгтэй болж байгаа юм.

Ингэснээр 2022 он гэхэд хүйсээс хамаарсан цалингийн ялгааг бүр мөсөн устгах зорилт тавьжээ.

Тэгш эрх, Нийгмийн асуудлын яамны сайд Торстейн Виглундсон өчигдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хэлэхдээ "энэ асуудлаар шийдэмгий алхам хийх тохиромжтой цаг нь өнөөдөр юм” гэжээ.

Хүйсээр ялгаварлан цалин тогтоодог явдлыг эсэргүүцэн өнгөрсөн аравдугаар сард Исландын олон мянган эмэгтэй өдрийн 14:38 цагт ажлаа хаяж байсан. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч байгууллагуудын тооцоолсноор эсрэг хүйстнээсээ бага цалин авдгийн улмаас ажлын өдрийн энэ цагаас хойш эмэгтэйчүүд үнэгүй ажилладаг гэж үзсэн байна.

Associated Press

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>