Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэм 5.1 жилийн ял авлаа Гол мэдээ, Хүмүүс 5-05-2017, 12:25 1150 Хуваалцах Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 139 дугаар шийтгэх тогтоолоор /Төрийн банкны орлогч захирал асан/ шүүгдэгч Төмөрбаатарын Дорждэрэмийг бусдаас их хэмжээний хээл хахууль авсан, шүүгдэгч Цэеэ-Ойдовын Алтансүхийг бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмийг 1,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269,1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн. Мөн Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49,2-т зааснаар шүүгдэгч Т.Дорждэрэмээс 25,000,000 төгрөг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 1150 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 17-11-2015, 11:00 "АПУ"-гийн борлуулагчийг хөнөөсөн этгээдэд 24 жилийн хорих ял оноолоо… 26-05-2015, 09:27 Бүлэг хулгайчид 11 хүртэлх жилийн ял авав… 18-02-2015, 19:04 ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо… 11-12-2014, 09:17 Нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа… 6-09-2014, 12:34 А.Мэндбаярт ялын дээд хэмжээ өглөө… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.