Бодлогоор өрсөлддөг болъё Улс төр 8-05-2017, 15:07 601 Хуваалцах Монголын Улсын аль ч шатны сонгуульд "хар пи-ар” гээчийн жор тунг нь хэтрүүлэн ашигладаг үзэгдэл бий болсоор удаж буй. Товчхондоо, хэн хэнийгээ хамгийн их харлуулж чадсан нь ард түмний баатар, эх оронч болчихдог сонин сонгууль хийгддэг болсон гэсэн үг. Уг нь сонгууль бол бодлогоор, мөрийн хөтөлбөрөөр өрсөлддөг байвал ард түмэнд хэрэгтэй. Ямар сайндаа л монголдоо л нэр хүндтэй нэгэн эрхэм "Монголчуудын сонгууль муухан хошин шогоос дээр шүү” хэмээн бичиж байх вэ дээ. Үнэнийг хэлэхэд хэн нэгнийг муулсан, харлуулсан зүйлээс ард түмэн, сонгогчид залхаж байна. Тав дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид аль болох "хар пи-ар”-аас татгалзаж мөрийн хөтөлбөрөөрөө, бодлогын мэтгэлцээнээрээ өрсөлдвөл хэн нь хэн бэ гэдэг нь илүү товойж харагдана. Түүнээс биш амнаас ам дамжсан, бодитой биш яриагаар бие биенийгээ муулсан, маажсан мэдээнээс монголчууд залхаж байна. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд 3-5 удаагийн мэтгэлцээнийг зохион байгуулбал ард түмэн зөв сонголт хийж чадна. 601 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 3-04-2017, 14:30 “Сонгогчдын боловсрол” гэж хамгийн ихээр орилдог АН-ын гишүүд хүнсний талон, 3000 төгрөгөөр саналаа худалдаж байхад...… 24-06-2016, 15:24 Б.Лхагвасүрэн: Монголчууд минь ээ, энэ чинь дайн биш, сонгууль!… 2-03-2016, 11:23 Хуурамч эх орончдыг байранд нь нэг тавих арга… 18-06-2015, 10:38 Налайх хотын Захирагчийн дахин сонгууль болж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.