Д.Гантулгыг хүчингийн хэрэгт унагасан хүн У.Хүрэлсүх гэнэ үү? Гол мэдээ, Шар мэдээ 6-07-2017, 13:39 1213 Хуваалцах УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга 25 настай охиныг гэрт нь хүчирхийлсэн хэрэг хэдийнэ нийтэд ил болоод байгаа. Сонгуулийн үймээн дунд гарсан энэ хэргийг ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын зохион байгуулсан ажил гэж хардаж байлаа. Гэтэл энэ бүхний ард Д.Гантулгын нутгийн ах, Шадар сайд У.Хүрэлсүх байсан гэнэ. Энэ хэрэг нь бодит бөгөөд У.Хүрэлсүх нутгийн дүүгээ айлд очиж архи уух, тэндээ тасарч унах, сэрээд охиныг хүчирхийлэх хүртэл бүхнийг урьдчилан тооцоолж зохион байгуулсан бололтой. Нэг нутгаас улс төрд гарсан ах нь Д.Гантулгын сул талыг андахгүй мэдэхийн хувьд нэгд нэгэнгүй, алдаа мадаггүй төлөвлөж чадсан байна. Өнөөдөр тэр дүүгээ хэргээс мултлах гэж ахын журмаар тусалж байгаа мэт харагдавч цаана нь өөр учир шалтгаан бий аж. У.Хүрэлсүхийн зохион байгуулсан энэ жүжиг Д.Гантулгын нэр хүндийг унагааж, түүний тойргийг "чөлөөлөх" үүргээ хэдийнэ гүйцэтгэсэн гэж хэлж болно. Харин тэрхүү хоосорсон тойргоос шадар сайд өөрөө УИХ-ын танхимд орж ирэх төлөвлөгөөтэй аж. Улс төрд хүчирхийлэгчид үлдэх орон зай байхгүй. С.Дашдаваа Tur.mn 1213 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-08-2015, 12:40 У.Хүрэлсүх хаачив?… 26-06-2015, 11:27 Гурван жилд нэг удаа үерхдэг А.Гантулгын ээлжит амраг… 15-06-2015, 13:45 "Цэвэр агаар сан"-гийн Н.Хүрэлсүх нарыг дахин шүүхээр болжээ… 26-12-2014, 11:03 Лүнгийн замыг "там" болгосон гэх Д.Дамба-Очир Шадар сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллана… 25-11-2014, 11:21 У.Хүрэлсүх шадар сайд болох уу… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.