Хойд Солонгосын хөөргөсөн пуужин зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөх шахжээ

624

Хойд Солонгосын хөөргөсөн пуужин зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөх шахжээ

Хойд Солонгосын харвасан тив алгасах баллистик пуужин Францын "Air France” компанийн 330 гаруй зорчигч тээвэрлэсэн нисэх онгоцтой мөргөлдөх шахсан талаар Пентагон мэдээлжээ. "Air France” компаний Боинг-777 нисэх онгоц Хойд Солонгосын баллистик пуужинтай 100 км ойртож очсон бөгөөд баллистик пуужинг газардсанаас ердөө 10 минутын дараа нисэх онгоц ижил замаар нисч таарсан байна. Хойд Солонгосын пуужин агаарт байх үед зорчигч тээврийн нисэх онгоц Японы Хоккайдо арлын баруун хэсэгт нисч явжээ. Баллистик пуужин загасчлал болон олон улсын далайн худалдааны зам бүхий Японы эдийн засгийн бүсэд унасан аж. Хойд Солонгосын баллистик пуужин олон улсын нислэгтэй агаарын орон зайг дайрч өнгөрсөн  явдлын дараа Францын нислэгийн албаныхан Хойд Солонгосын эргэн тойронд нисэхийг хориглосон бүсээ нэмэгдүүлэх шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрчээ. 

Хойд Солонгосын хөөргөсөн пуужин зорчигч тээврийн онгоцтой мөргөлдөх шахжээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>