Барселонд халдлага үйлдсэн этгээдийг устгалаа

597

Барселонд халдлага үйлдсэн этгээдийг устгалаа

Испанийн цагдаа нар Барселоны халдлагын гол сэжигтэн Ёонес Абояакобийг буудан хөнөөжээ. Өнгөрсөн пүрэв гаригт Барселон хотод бүхээгтэй автомашинаар хүмүүсийг дайрч, 13 хүний амийг хөнөөн 100 гаруй хүнийг гэмтээсэн халдлага гарсан билээ. Уг халдлагын гол сэжигтэн болох автомашиныг жолоодож явсан хэмээн түүнийг сэжиглэж байсан юм.Ёонес Абояакобыг  Барселоны баруун хэсэгт муу усны хоолой цэвэрлэх ажил хийж байхад нь цагдаагийнхан очжээ. Цагдаа нарыг очиход тэрбээр биедээ хуурамч тэсрэх бөмбөгтэй бүс зүүсэн байсан бөгөөд Аллах Акбар хэмээн хашхирч, эсэргүүцэл үзүүлснээр буудахаас өөр аргагүй болсон байна. Сэжигтнийг баривчлахаар 20 гаруй цагдаагийн автомашин, нисдэг тэрэг очсон тухай алба бус эх сурвалж мэдээллээ.

Барселонд халдлага үйлдсэн этгээдийг устгалаа

Марокко гаралтай Ёонес Абояакобын ар гэрийнхэн түүнийг Эс Сатти гэх исламын шашны номлогчийн ятгалгад орсон байж магадгүй гэж цагдаагийнхан мэдүүлжээ. Эс Сатти гэх номлогчийг цагдаа нар баривчилжээ. Түүнийг 2004 онд Мадрид хотын гал тэрэгний буудалд бөмбөг тэсэлж 194 хүний амийг хөнөөсөн халдлагад холбоотой гэж үзэж байна. Эс Саттигийн хэрэг мөрдөн байцаалтандаа оржээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>