У.Хүрэлсүхэд хоосон авдар өгнө гэнэ үү

669

У.Хүрэлсүхэд хоосон авдар өгнө гэнэ үү"Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаднаас зээл тусламж авч, цалингаа тавьж байлаа. Ард түмнийхээ халаасыг сэгсэрч, долоон төрлийн татвараар дарамталж өдөр хоногийг өнгөрүүлж байв. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцронгуут өнөөх зээл тусламж нь ч хамт зогссон нь өчигдрөөс тодорхой болж эхлэв.

Тодруулбал, "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байсан Валютын сангийнхан шинэ Засгийн газар бүрдэх хүртэл дараагийн санхүүжилтээ зогсоохоо мэдэгдсэн юм билээ. Эргэж нягталж ярилцах зүйл байгаа хэмээсэн ч цаад утга нь "Та нар бидний шаардлагыг хүлээж ав.

Бидний заасан замаар явахгүй бол өөр яриа байхгүй шүү” гэсэн сануулга гэдгийг учир мэдэх улстөрчид ярьж байх юм. Тэгэхээр шинэ томилогдох Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр Валютын сангийн "шар ах” нарынхаа үгээр явахгүй бол, дараагийн Засгийн газар хоосон авдар хүлээж авах нь гэсэн үг. Тэгвэл МАН-ын саарал ордонд "У.Хүрэлсүхэд Ерөнхий сайдыг нь өг. Өртэй, мөнгөгүй улс орныг яаж хөгжүүлэхийг нь харъя.

Хоосон авдар өгчихөөр цаадах чинь жил болоод л өөрөө өгье гээд хүрээд ирнэ. Тэр цагт улс төрөөс ч, намаас ч бүр­мөсөн зайлуулж бол­но” гэсэн яриа гараад амжсан су­раг­тай. У.Хүрэлсүх ч бай, хэн ч байсан ер нь бол хоосон ав­дар хүлээж авах нь тодорхой. Том төс­лүүд хөдөлгөж, зээл тусламжаа зог­соох­­гүй үргэлжлүүлэх чад­вар­тай Ерөнхий сайд тавих­гүй бол 2020 онд МАН-ынхан бүгдээрээ ул­саа дам­пуу­руул­сан хэрэгт унах нь тодорхой билээ.

Гитар барьсан за­луу­тайгаа хамт түүхийн тав­цан­гаас арчигдахгүйн тулд МАН-ын 65 бүгдээрээ л хөдлөхөөс өөр аргагүй. Хэн нэгнийг намаас зайлуулахын тулд төрийн сайдын суудлаар тоглож, дөрвөн жилд дөрвөн өөр Засгийн газар байгууллаа гээд МАН-ын нэр хүнд сэргэх нь юу л бол. Эсрэгээрээ АН-ын хувь заяаг давтах вий дээ.

 
mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>