Баячуудын хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийг илчилсэн эмэгтэй "Бридж" Д.Ганхуягийн охин уу? Мэдээ мэдээлэл, Видео мэдээ 15-12-2017, 08:09 1380 Хуваалцах "Urelee bayaraa” гэх фэйсбүүк хаягтай охин баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи, мансууруулах бодис, хэрэглэж архидан согтуурдаг талаар нилээд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэжээ. Тэрээр өөрийгөө УИХ-д гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин хэмээн танилцуулсан юм. Нийгэмд хүчирхийлэл хар тамхи зэрэг ёс бус үйлдлүүд шил шилээ дараа гарч байгаа энэ үед Urelee bayaraa гэх хаягтай энэ охин өөрийг нь болоод дүүг нь хэрхэн хүчирхийлж байсан тухай ч дурслаа. Одоогоос хоёр жилийн өмнө буюу түүний 16 насны төрсөн өдрөөр хамт явсан нөхөд нь ууж байсан зүйлд нь мансууруулах бодис хийж хүчирхийлжээ. Үүнээс гадна түүний дүүд ч яг энэ маягаар хүч хэрэглэж байсан тухай охин ярьлаа. Уг бичлэг цацагдсанаас хойш охинд маш олон дарамтууд ирж бичлэгээ устгахыг шаардаж байгаа гэнэ. 1380 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 10-11-2017, 11:34 Насанд хүрээгүй иргэдийг хар тамхинд уруу татсан байж болзошгүй хэргийг шалгаж байна… 28-06-2016, 00:23 Мансууруулах бодисоос хамааралтай 29 сая хүн байна… 24-11-2015, 17:27 Хар тамхи, мансууруулах төрлийн бодис урд хөршөөс ихээр орж ирдэг… 30-10-2015, 09:11 Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатарын охин хар тамхины хэрэгт холбогджээ… 5-09-2014, 15:57 10 охин тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байна… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.