“Oгцрох болзол”


Тагнуулын
ерөнхий газрын даргын намтар түүхийг сөхвөл дээрх яриа ор үндэсгүй ч
биш бололтой. Учир нь, Д.Гэрэл дарга өдгөө 66 настай, 1952 онд
мэндэлжээ. Төрийн албаны тухай хуульд зааснаар түүний мэндэлсэн уг огноо
өөрийнх нь "огцрох болзол” болоод буй юм.
Төрийн
албаны тухай хуулийн 24.1 дүгээр хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол
төрийн жинхэнэ албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн
алба хаах насны дээд хязгаарт хүрсэн мөн өөрийн санаачилгаар төрийн
албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол төрийн албанаас чөлөөлнө гэж
заасан байдаг. Тэгэхээр шинэ оноо угтаж оргилуун дарс буудуулж байхтай
зэрэгцэн Тагнуулын ерөнхий газрын даргын "огцрох болзол”-ын тоолуур
албан ёсоор гүйж эхэлжээ гэсэн үг юм.
Магадгүй
энэ албан тушаалд очсон хүн ранкаараа генерал мөрдэс зүүдэг. Д.Гэрэл
дарга тун удахгүй генерал цолоо авна, бас түүний дараахан Тагнуулын
ерөнхий газрын даргын шинэ томилгоо болно гэхэд нэг их хол зөрөхгүй л
болов уу.
Үндэсний шуудан сонин



