Ц.Нямдоржийг үнэтэй машинаа зарахыг үүрэгджээ

503
 Ц.Нямдоржийг үнэтэй машинаа зарахыг үүрэгджээ300 саяар үнэлэгдэх Lexus LX570 унаж буй асуудал нь Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ихээхэн хэл аманд оруулаад байгаа. Олны уур бухимдлыг төрүүлсэн сайдын тансаглалд Ерөнхий сайд хязгаар тавьсан талаараа ярьжээ. 

Тэрбээр "Нямдорж сайдыг үнэтэй машинаа буцааж зар гэсэн. Өөрөө аваад уначихаагүй юм билээ. Сайдад нэг машин олгогддог. Тэр дагуу нь л унаад явж байгаа. Ц.Нямдорж сайд энэ асуудлаа өөрөө шийдчих байх, битгий санаа зовоорой. Олон түмний анхаарал татаж байгаа нь үнэн. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байхад бид аль болох тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Цаашдаа сайд нарын унаа машиныг эргэж харъя гэж бодож байна. Улаанбаатар хотод жижиг оврын, шатахуун бага хэрэглэдэг машин унах боломж байгаа. Ийм асуудал дахиж гарахгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>