АНУ-ыг шийтгэлээ цуцлахыг хүсчээ Дэлхий дахинд 26-02-2018, 01:27 462 Хуваалцах Вашингтон Пхеньянд дарамт үзүүлэхийн тулд шийтгэлийн хориг багцыг бий болгоно гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийнх нь дараа БНХАУ-ын Засгийн газар АНУ-ыг тус улсын аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн эсрэг нэг талыг баримталсан шийтгэлийг хэрэгжүүлэхээ болихыг хүсч байгаагаа мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн яам "Энэ шийтгэл нь Тайванийн иргэний үнэмлэхтэй иргэн, тээврийн байгууллагууд болон тус улсад төвтэй Хонгконг, Тайвань, Сингапур дахь эрчим хүчний компаниудад хохирол учруулж байгаа талаар гомдол мэдүүлсэн” гэв. Мэдэгдэлд дурдсанаар "БНХАУ нь АНУ-ыг хоёр талын хамтын ажиллагаанд хохирол учруулахаас зайлсхийж энэ үйлдлээ даруйхан зогсоохыг шаардсан” гэсэн байна. Харин АНУ-ын Төрийн сангийн газраас өнгөрсөн баасан гаригт "Хойд Солонгосын эсрэг чиглэсэн ихэнх хориг нь Ким Жон Уны дэглэмийн гадаад худалдааны харилцааг таслах зорилгоор хувь хүн, 27 байгууллага, тус улсын далбаатай 28 хөлөг онгоц эсвэл холбоотон орных нь эсрэг авсан хориг арга хэмжээ юм” гэж мэдэгдэв. Мөн АНУ нь "Хойд Солонгосын зүгээс энэ шийтгэл болон тус улсын нэрийн өмнөөс ажиллаж байгаа хөлөг онгоц, тээврийн компаниуд, дэлхийн бусад аж ахуйн нэгжүүдийн ажиллагааг таслан зогсооход чиглэсэн ажиллагаанаас зайлсхийх зорилгоор хууль бусаар ашиглаж байгаа бүх сувгийг таслан зогсоохыг хүсч байна” гэж тус сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин анхааруулжээ. Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин Х.ОЮУНБОЛД 462 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 1-02-2018, 03:03 АНУ хар жагсаалт гаргажээ… 2-12-2016, 12:04 НҮБ УМАРД СОЛОНГОСЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ БАТАЛЛАА… 7-04-2015, 08:49 Иран их хэмжээний нисэх онгоц худалдан авахаар хэлэлцэж байна… 20-01-2015, 09:22 Монголын далбаатай хөлөг онгоц хууль бус бараа тээвэрлэжээ… 8-10-2014, 11:48 Хоёр Солонгосын хөлөг онгоцууд харилцан гал нээжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.