Сирид гал зогсоож чадаагүйд харамсаж байна гэжээ

454
 Сирид гал зогсоож чадаагүйд харамсаж байна гэжээ

2-р сарын 28-нд, НҮБ-ын Улс төрийн хэрэг хариуцсан нарийн бичгийн  даргын орлогч Жеффри Феллман, НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг хариуцсан Марк Лоукок  нар хэлэхдээ: Сирид гал зогсоохыг шаардсан Аюулгүйн зөвлөлийн 2401 тоот тогтоол  хэрэгжээгүйд харамсаж байна гэжээ.

Мөн өдөр Жеффри Феллман, Марк  Лоукок нар Сирийн нөхцөл байдлын талаар Аюулгүйн зөвлөлд танилцуулсан юм. Жеффри  Феллман: Аюулгүйн зөвлөлийн 24-нд баталсан 2401 тоот тогтоолд шаардсан ёсоор  даруй гал зогсоох гэсэн нь хэрэгжээгүй, агаарын дайралт, бөмбөгдөлт, хуурай  газрын довтолгоо үргэлжилсээр байна. Сирийн дотоодын дайныг зогсоож чадаагүйд  маш их харамсаж байна гэжээ. 

Марк Лоукок хэлэхдээ: 2-р сарын 18-наас хойш, Сирийн Зүүн Гута бүсийн  дайны улмаас тус бүсийн 580 гаруй хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархадсан  байна. Үүний зэрэгцээ, Зүүн Гута бүсээс олон зуун пуужингаар галласны  улмаас Сирийн нийслэл Дамаскт 15 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан. НҮБ-ын  авран туслах баг туслахад бэлэн байгаа хэдий ч Зүүн Гута бүсэд орох зөвшөөрөл  авч чадсангүй. Мөн эгэл иргэд Зүүн Гута бүсээс гарч чадаагүй байна  гэжээ.


      Далайнтуяа


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>