ДАШТ 2018: 19-тэй залуу Аргентинийг мултлав

812

ДАШТ 2018: 19-тэй залуу Аргентинийг мултлавФРАНЦ – АРГЕНТИН – 4:3 
Голы: Гризманн, 13 - пенальти (1:0). Ди Мария, 41 (1:1). Меркадо, 48 (1:2). Павар, 57 (2:2). Мбаппе, 64 (3:2). Мбаппе, 68 (4:2). Агуэро, 90+3 (4:3). 
Франц: Ллорис, Павар, Юмтити, Варан, Эрнандез, Мбаппе (Товен, 89), Канте, Погба, Гризманн (Фекир, 83), Матюиди (Толиссо, 75), Жиру. 
Аргентин: Армани, Меркадо, Рохо (Фасио, 46), Отаменди, Тальяфико, Машерано, Банега, Перес (Агуэро, 66), Павон (Меса, 75), Месси, Ди Мария. 
Шар хуудас: Рохо, 11. Тальяфико, 19. Машерано, 43. Банега, 50. Матюиди, 72. Павар, 73. Жиру, 90+3. Отаменди, 90+3. 
Шүүгч: ФАГАНИ, Мансури, Сокандан (все Иран). 
ВАР: Иррати (Италия). Гиль (Польша), Астроса (Чили), Валери (Италия).
 Казань. Стадион "Казань Арена". 42873 үзэгч


ДАШТ-ий шөвгийн 16-гийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Өнөөдөр Казань хотноо Аргентин-Францын тоглолт болж 4:3 харьцаагаар Францын баг хожил байгууллаа. Энэ тоглолтыг 94 минутын "Галзуу тулаан" хэмээн нэрлэхэд буруудахгүй. 

Энэ тоглолтын баатраар 19 настай Килиан Мбаппе хэмээх залуу тодров. Тэрбээр 4 гоолын 3-д нь оролцож, хожил үнэтэй хувь нэмэр оруулав. Тоглолт дөнгөж эхлээд К.Мбаппе хурдаар илүүрхэж Аргентиний хамгаалагчийг сандаргаж эхэлсэн. 

8-д дахь минутад К.Мбаппег Х.Машерано унагаалаа. Хаалттай цохилтыг А.Гризманн гүйцэтгэж, Арманигийн хаалганы хөндлөвч онов. 

12 дахь минутад Аргентиний М.Рохо К.Мбаппег торгуулийн талбайд унагааж алдаа гаргав. Уг нь Мбаппег зүгээр орхисон бол тэрбээр 11метрын цохилт авахааргүй байсан. Торгуулийн цохилтыг А.Гризманн амжилттай гүйцэтгэж 1:0 ээр Франц тэргүүлж эхлэв. 

20 дахь минут: П.Погба тун аюултай цохилт хийж, гоол оруулах дөхлөө. 

42 дахь минутад Аргентиний Анхель де Мария гайхалтай цохилт хийн эхний гоолыг оруулав. Тооны харьцаа 1:1

Хоёрдугаар хагаст Аргентин тэргүүлж эхлэв. Мессигийн дамжуулалтыг Меркадо чиглэлийг нь өөрчилж гоол оруулан багтаа тэргүүлэл авчирлаа. 55 дахь минутад А.Гризманн Аргентиний хаалгач хамгаалагчийн алдааг ашиглан гоол оруулах дөхлөө. 

Тун удахгүй 57 дахь минутад Францын залуу тоглогч Ф.Павар гайхалтай эргэлттэй цохилт хийн тооны харьцааг тэнцүүлэв. Аргентинчууд сэлгээ хийн Фациог оруулсан. Гэвч Аргентиний хамгаалалтын алдааг ашиглан К.Мбаппе 62 болон 68 дахь минутад гоол оруулан Аргентинийг тун хүнд байдалд оруулав.  Аргентинчууд С.Агуеро, Меса нараа оруулсан ч аюултай довтолгоо хийж чадахгүй байлаа. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Л.Мессигийн дамжуулалтаар С.Агуэро мөргөж гоол оруулан тооны харьцааг багасгав. Гэвч Аргентинчууд сүүлийн довтолгоогоо амжилттай болгож чадсангүй. М.Меса хаалганы дээгүүр давуулж цаг дууслаа. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>