Лаост үерийн гамшиг нүүрлэжээ
"Үерт нэрвэгдсэн ард иргэдэд майхан, бие засах газар, цахилгаан эрчим хүч, цэвэр ус, нөөшилсөн хүнс, цагаан будаа хийгээд эм тарианы яаралтай тусламж шаардлагатай байна” гэж тус улсын Байгалийн гамшгийн уршгаас урьдчилан сэргийлэх, хянах хороо мэдэгджээ. Үүний зэрэгцээ сүйдсэн барилга байшинг сэргээн засварлах, гэр ахуйн болон барилгын тоног төхөөрөмж шаардлагатай байгаагаас гадна таваас доош насны хүүхдүүдэд зориулсан тэжээллэг хоол хүнс дутагдалтай байгаа юм. "Тусламж, дэмжлэг үзүүлж байгаа орнууд болон олон улсын байгууллагад талархлаа илэрхийлж байна. Тэдгээр тусламжийг хэрэгтэй хүн бүхэнд тохирох хэмжээгээр хуваарилж байгаа” гэж тус хорооноос мэдэгдсэн байна. Өнгөрсөн хугацаанд нийт 15.3 сая гаруй ам.долларын хандив тусламж ирээд байгаа ажээ.
Б.Номуун



