Ким Чен Ун амлалтаа биелүүлэхгүй байгаа учир сайдынхаа айлчлалыг ЦУЦЛАВ

471

Ким Чен Ун амлалтаа биелүүлэхгүй байгаа учир сайдынхаа айлчлалыг ЦУЦЛАВ

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ирэх долоо хоногт Хойд Солонгос улсад айлчлахаар төлөвлөж байсан юм. Уг мэдээллийг өнгөрсөн баасан гаригт Цагаан ордны хэвлэлийн албанаас баталж байв.

 

Тэгвэл Ерөнхийлөгч Дональд Трамп, сайдынхаа Пхеньянд хийх төрийн айлчлалыг цуцалсан талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Трамп ийнхүү Помпеогийн айлчлалыг цуцалсан шалтгаанаа "Хойд Солонгос амлалтаа биелүүлэхгүй байна” гэж тайлбарлажээ.

 

Сингапурт өнгөрсөн зургаадугаар сард ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах үеэр Ким Чен Ун "Цөмийн хөтөлбөрөөс салж, олон улстай найрсаг харилцаатай болно” хэмээсэн юм.

 

Тэрбээр амлалтаа биелүүлэхгүй, олон улсын шаардлагыг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, үл тоомсорлож байгаа нь Цагаан ордны тэргүүний дургүйцлийг хүргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>