АНУ-ыг “хоёр нүүртэн” хэмээн буруутгалаа

469

 

АНУ-ыг “хоёр нүүртэн” хэмээн буруутгалааАНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ амралтын өдөр Хойд Солонгосыг олон улсад амласан амлалтаа биелүүлэхгүй, цаг хожиж байна хэмээн буруутгасан билээ.

 

Цагаан ордны тэргүүн уг мэдэгдлийнхээ дараа Хойд Солонгост айлчлахаар төлөвлөж байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалыг цуцалж буйгаа зарласан юм.

 

Трампын гэнэтийн шийдвэрт сэтгэл дундуур буйгаа Пхеньян мэдэгдлээ. Тус улсын төрийн мэдлийн "Родонг Сунмун” сонины өнөөдрийн дугаарт АНУ-ыг "Хоёр нүүртэн”, "Хуйвалдаан зохион байгуулагч” хэмээн бичжээ.

 

ТРАМП-КИМ нар өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт уулзаж, хоёр улсын дунд үүссэн таагүй харилцаанд ЦЭГ тавихаар тохиролцсон юм.

 

Трампын гэнэтийн шийдвэрт БНХАУ сэтгэл дундуур буйгаа илэрхийлэн "Хүчин чармайлтаар бий болсон харилцааг сэвтүүлэх алхам Трамп хийхгүй байх учиртай” хэмээн сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>