ДАШТ-ийг зохион байгуулах хотын нэр Астанад шилжив

660
ДБНХ (UWW)-ноос Токиогийн олимпийн наадмын өмнөх жилийн буюу 2019 оны бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг өнгөрсөн сард Италийн нийслэл Ромд болсон товчооны гишүүдийн хурлаар Казахстаны Алматыд өгсөн билээ. Тэгвэл үл мэдэгдэх шалтгааны улмаас Алматы хотын оронд шинэ нийслэл Астанад ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн тэмцээний товыг албан ёсоор зарлаж, 2019 оны есдүгээр сарын 14-22-ны өдрүүдэд болно. "Астана-2019” ДАШТ-д олимпийн жингүүдэд эхний зургаан байрт орсон тамирчин Токиогийн олимпийн эрх авах юм.

ДАШТ-ийг зохион байгуулах хотын нэр Астанад шилжив

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>