Монголын бяцхан сэлэмчид шинэ түүх бүтээж байна

535

 

Монголын бяцхан сэлэмчид шинэ түүх бүтээж байна

Монголын бяцхан сэлэмчид энэ амралтын өдрүүдээр болох 6 дахь удаагийн Азийн цомын тэмцээнд оролцож байна. Монголын таван тамирчин, дасгалжуулагч багш Л.Шинэтулгын хамт Хонгконгыг зорисон ба эхнээсээ өндөр амжилт гаргасаар байна.

Азийн цомын тэмцээний охидын 12 хүртэлх насны ангилалд (U12) Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт клубын тамирчинТ.Эзэнболор аварга боллоо. 
Тэрбээр шигшээ тулаанд Тайваний охинг 15-10-аар яллаа. Шигшээ тулаанд хүрэх замдаа Хонконг, Филиппин, Тайваний охидыг ялсан юм.

12 насны охидын ангилал.

1.  Монгол ( Т.Эзэнболор, "Хангарьд" клуб)
2. Тайвань
3. Хонконг
 Сингапур

Багийн бүрэлдэхүүн:
Л.Шинэтулга (Хангарьд клуб)
Б.Гандөл (Дуэль клуб)
Т.Эзэнболор (Хангарьд клуб)
Б.Батзориг (Дуэль клуб)
Т.Амин-Эрдэнэ (Дуэль клуб)
Б.Энхмэнд (Хангарьд клуб)


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>