ОУХМ Г.Угалзцэцэг Энэтхэг улсыг зорьлоо

962

ОУХМ Г.Угалзцэцэг Энэтхэг улсыг зорьлоо

 

Бүгд найрамдах Энэтхэг Улсын Пунь хотод 2018 оны аравдугаар сарын 2-8-ны өдрүүдэд Бодибилдинг Фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Тэмцээнд  Монгол Улсаа төлөөлж Дэлхийн гурав, Азийн хоёр удаагийн аварга ОУХМастер тамирчин Г.Угалзцэцэг оролцохоор эх орноосоо мордлоо. Мөн Монголын Бодибилдинг фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, Бодибилдингийн ОУ-ын шүүгч Д.Хишигдэмбэрэл нар тус тэмцээнийг зорьж байна.

ОУХМастер Г.Угалзцэцэг Women’s Athletic Physique -165 cm ангилалд өрсөлдөх юм. Тэрээр энэ ангилалд урд нь ДАШТ-д  гурван удаа, ААШТ-д хоёр удаа аваргалж байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>