Х.Баттулга: УИХ өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлж байна. Хатуу цээрлэл ногдуулах ёстой
Дэлхийн олон нийт түүнийг мянганы суут хүнээр тодруулсныг бид бүгд мэднэ. 2011 онд АНУ-ын Карнегийн хүрээлэн өөрсдийн судалгаанд үндэслэн Чингис хааныг “түүхэнд тодорсон удирдагч” хэмээн зарлаж байсан билээ. Монголд төдийгүй дэлхий дахинаа найман зууны туршид нэр алдар нь дуурссан аугаа удирдагч эзэн богд Чингис хаанаас минь өөр бий билүү. Богд эзэн болбоос удирдагч хүн ямар байх ёстойг биеэр үлгэрлэсэн, төрийг удирдахуйн жишиг дуурайл болсон сод манлайлагч байсан учраас үеийн үед дурсагдах их алдрын үрийг тарьжээ.
Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад хүртэл сонгогчдын итгэлийг эвдэж, өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлах нүгэл хавтгайрч байна. Энэ бол жигших ёстой, хатуу цээрлэл ногдуулах ёстой гэмт үйлдэл, гажуудал мөн.




