Тулаанч Н.Отгонбаатар аваргын бүс зүүлээ
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын ажилтан, цагдаагийн ахмад Н.Отгонбаатар "Dragon house" холбооны тэмцээний 70 кг-ын жинд аваргаллаа.

Отгонбаатар 2009 онд БНХАУ-д болсон MMA Fight дүрэмгүй зодооны аварга, 2010 онд Санда боксын УАШТ-ний алтан медаль, 2010 онд Армийн гардан тулааны азийн нээлттэй цомын аварга, 2010, 2015 онд Монгол зоо каратегийн 2 удаагийн аварга, 2010, 2012 онд Сонсогчийн алдар тэмцээний 2 удаагийн аварга, 2010 онд MGL-1 тулааны дэд байр, 2014 онд Кёокушнка каратегийн ази тивийн мөнгөн медаль, 2014 онд Хятад Монголын MMA халз тулааны аварга, 2015 оны Байлдааны самбо бөхийн УАШТ-ий алтан медалийг тус тус хүртэж байсан Монголд болон тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан тулаанчдын нэг юм.



