Неймар ямар нөхцөлтэйгөөр “Реал”-д очих вэ?
Бразилийн "Пари Сен-Жермен” багийн довтлогч Неймар Мадридын "Реал” өөрийг нь авахын тулд нэг нөхцлийг биелүүлэх ёстой гэжээ. Эзэн хааны багийн ерөнхийлөгч Флорентино Перес түүнд санал тавьсан ч бразил эр Серхио Рамосыг "зарсан” тохиолдолд саналыг хүлээн авч болох юм гэж томорсон гэнэ. Тиймээс Пересийн хувьд багтаа хэнийг байлгах нь түүнээс шалтгаалах ажээ.



