Гэлэнмаа нар католик сургуулийн сангаас мөнгө хулгайлж казиноджээ
Католик сургуулийн сангаас 500 000 ам.доллар хулгайлж казинод тоглосон гэлэнмаа нар хийсэн хэрэгтээ уучлал гуйжээ. ABC News-ийн мэдээлснээр Калифорни мужийн Сэйнт Жэймсийн католик сургуулийн гэлэнмаа Маргарет Крюпер, Лана Чанг нар сургуулийн сангаас 500 000 ам.доллар хулгайлж Лас Вегаст очиж мөрийтэй тогложээ.


Гэлэнмаа Крюпер нь тус сургуульд захирал, харин Чанг гэлэнмаа 28 жил багшилж тэтгэвэртээ гарчээ. Сэйнт Жэймсийн католик сургуулийн зүгээс гэлэнмаа нарын хийсэн хэргийг дотооддоо авч хэлэлцэн шийдэхээр хичээсэн ч уг хэрэг эцэг эхчүүдийн сонорт хүрч, тэндээсээ цацагджээ. Гэлэнмаа нарын хэргийг сургуулиас Цагдаагийн газарт албан ёсоор гомдол ирээгүй цагт хэрэг үүсгэн шалгах боломжгүй аж.
Eagle.mn



