Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын дэлхийн дэвжээнд дасгалжуулах эрх сэргээгдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа нарт Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/ДБНХ/-ноос дэлхийн дэвжээнд дасгалжуулах эрхийг хассан шийдвэрийн хугацаа өчигдөр буюу 2019.08.20-нд дуусч, дэлхийн дэвжээнд дахин гарах эрхтэй болов.
Одоогоос гурван жилийн өмнө Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон зуны олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний үеэр нэгэн үйл явдал болсон нь манай бөх Г.Мандахнаран /65 кг-д/ олимпын медалиас атгаад алдсан барилдаан юм.



