Австралийн түймрийн утаа Чилид хүрчээ

595

 

Австралийн түймрийн утаа Чилид хүрчээ

 

Австралийн ойн түймрийн утаа Чили улсын төв болон өмнөд хэсэгт хүрч, агаар бохирдуулж эхэлжээ. Чилийн Цаг уурын алба түймрийн утаа орж ирсэн зургийг Twitter хуудсандаа тавьсан байна. Зураг дээрээс харахад түймрийн утаа бага зэргийн хүрэндүү өнгөтэй харагдана. Харин доор нь "Агаарын урсгалаар дамжин утаа Чили, Аргентинд хүрчээ” гэж бичжээ.

Австралид есдүгээр сараас хойш ойн түймэр дэгдэж байгаа юм. Нийт 5,1 сая га газрыг хамарч, 25 хүн амь эрсэджээ. Австрали улс түймэртэй тэмцэж, АНУ зэрэг гадаадын орнууд ч тусалж байгаа боловч цаг агаар халуун, ган гачигтай, салхи ихтэй байгаа тул түймэр унтрахгүй байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>